Имран Ханд 10 жилийн ял оноожээ
2024-01-31 10:36:47
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны ерөнхий сайд асан Имран Хан, Гадаад харилцааны сайд асан Куреши нарт "төрийн нууц задруулсан" хэргээр 10 жилийн хорих ял оноосон гэж Техрик-и-Инсаф нам өчигдөр, 30-нд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг давж заалдана гэв. 

Имран Хан, Куреши нар Техрик-е-Инсаф намын дарга, дэд дарга байсан бөгөөд 2023 оны тавдугаар сард авлигын хэргээр баривчлагдаж, наймдугаар сард 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Имран Хан одоо хорих ангид ял эдэлж байна.

Имран Ханыг ерөнхий сайд байхдаа Орос-Украины мөргөлдөөнд төвийг сахих байр суурь баримталлаа гэж Америкийн засгийн газар дургүйцэж, ерөнхий сайдын суудлаас огцруулахаар төлөвлөж байсан гэж 2023 оны 8-р сард АНУ-ын "Intercept" вэб сайт мэдээлж байсан юм.