"Айлаас эрэхээр авдраасаа эр" гэдэг биз
2024-01-31 22:30:38
Share
Share this with Close
youtube WeChat

"Хятад, Америк хоёр талт харилцааг илүү сайн зохицуулахыг хичээж байгаа энэ мөчид энэхүү уулзалт хамтын ажиллагааны эерэг дохиог өглөө." Хятадын Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны дарга 1-р сарын 30-нд Бээжин хотноо Америкийн мансууруулах бодисын эсрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзсантай холбогдуулан ийн мэдээлжээ.

Мөн өдөр мансууруулах бодисын эсрэг Хятад, Америкийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулагдаж буйг хоёр талаараа албан ёсоор зарлан мэдэгдэв. Энэ бол Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг практик дээр хэрэгжүүлж буй чухал алхам юм. 2022 оны 8-р сард Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Патрисия Пелоси хууль бусаар Хятадын Тайваньд ирснээс болж Хятад улс мансууруулах бодисын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг аргагүйн эрхэнд түр зогсоож байсан юм. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагууд энэхүү механизмыг сэргээж байгаа нь хоёр талын яриа хэлэлцээний уур амьсгал сайжирч, харилцаагаа ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэлээ. 

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа нь Хятад улсын тухай ярих болгон Америкийн талын заавал дурдах сэдэв болсон юм. Энэ нь Америкийн нийгэмд хяналтаас гарсан фентанил төст бодисуудтай нягт холбоотой юм. 1-р сарын 30-нд л гэхэд АНУ-ын Орегон муж улсын албаны хүмүүс фентанил ихэссэнээс үүдсэн олон нийтийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын хямралын улмаас Портланд хотын төвд онц байдал зарлав.

Фентанил бол эмнэлзүйн өвдөлт намдаах, мэдээ алдуулалтанд ашиглагддаг хүчирхэг опиоид юм. Гэсэн хэдий ч АНУ-д урт хугацааны опиоидтой холбоотой асуудлын улмаас фентанил төст бодисууд нийгэмд хор хөнөөл учруулдаг хор болон хувирчээ. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газраас саяхан гаргасан мэдээллээс үзэхэд фентанил нь 18-45 насны америкчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд "АНУ-ын өмнө тулгарсан мансууруулах бодисын хамгийн том аюул" болжээ.

АНУ-д фентанил яагаад гай гамшиг болов? Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нэг талаас ашгийнхаа хүчинд эмийн томоохон компаниуд улстөрчдийг лоббидож бодлогоор хамгаалуулдаг. Эмнэлгийн төлөөлөгчид эмч нарыг олон эм бичиж өгөхийг хөхүүлэн дэмжих янз бүрийн арга хэрэглэж, эмийн сангууд ч мөн түүнийгээ эрчимтэй зарж, ашиг сонирхлын иж бүрэн сүлжээг бүрдүүлэв. Нөгөөтээгүүр АНУ-ын засгийн газар зохицуулалт муутай байдаг. Ялангуяа АНУ-ын улс төрийн туйлшрал сүүлийн жилүүдэд эрчимжиж, фентанилийн наймаатай тэмцэх хуулийн төсөл "хайрагдсан". АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс харахад фентанилтэй төстэй эмийн "хар зах зээл" АНУ-ын олон газарт байдаг аж. АНУ хар тамхины хор хөнөөлийг хангалттай сурталчилдаггүй, мужуудын 50 гаруй хувь нь “марихуаныг хууль ёсны болгох” арга хэмжээ авсан нь фентанилтэй төстэй бодисыг хэтрүүлэн хэрэглэх асуудалд хүргэжээ. АНУ-ын одоогийн тогтолцооны дагуу фентанилыг хянах нь галт зэвсгийг хянахтай адил хэцүү гэж зарим хүмүүс тайлбарладаг.

Тиймд АНУ-д фентанил гамшиг болсны үндсэн шалтгаан нь тус орны дотоод засаглалын бүтэлгүйтлийг харуулж байна. Америкийн улс төрчид асуудлыг шийдэж чадахгүй, "бурууг бусдад тохож" заншсан байдаг. Тэгээд ч АНУ-ын өмнөх засгийн газар Хятадыг онилсон бөгөөд Хятадын зарим компани, иргэдийг мөрдөж, хориг арга хэмжээ авч юм. Сүүлийн хэдэн жилд Америк Хятадтай мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа явуулахдаа Хятадын холбогдох байгууллагуудыг хоригийн жагсаалтдаа хамруулсан байдаг. "Америк өвдөхөд Хятад эм уух" эмчилгээний арга яалт үгүй буруу юм.

Хятад улс түүхэндээ хар тамхинаас ихээхэн хохирол амссан. БНХАУ байгуулагдсан цагаасаа хар тамхины эсрэг “өчүүхэн ч тэвчихгүй” байсаар ирсэн бөгөөд хар тамхины үйлдвэрлэл, худалдаа, хар тамхитай холбоотой бусад гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг юм. Хятадын хууль сахиулах байгууллага фентанил төст бодисыг хууль бусаар боловсруулж, АНУ руу зөөвөрлөсөн хэд хэдэн хэргийг таслан зогсоосон байдаг. Гэмт хэрэгтнүүд дотоод болон гадаадад фентанил төст бодисыг нуун далдлах замаар олон улсын шуудангаар АНУ руу тээвэрлэхийн тулд өөр хоорондоо тохиролцож, далдлах гэх мэт олон арга хэмжээ авдаг боловч тоо хэмжээ нь маш хязгаарлагдмал байж, АНУ-ын хувьд фентанилийн гамшгийн үндсэн эх сурвалж болж чадахгүй нь ойлгомжтой.

2019 оны 5-р сард Хятад улс 25 нэр төрлийн фентанил төст бодисыг хяналтын жагсаалтад хамруулсан нь дэлхийд анхны бөгөөд энэ нь НҮБ-ын 21 нэр төрлийн хяналтын жагсаалтаас олон болсон юм. Тиймд Америк дотоодынхоо энэхүү хямралыг зохицуулахдаа бодит үнэнд шударгаар хандаж, асуудлыг айлаас биш өөрийн авдраасаа эрэх ёстой юм.