Үйлчилгээ худалдааны цар хүрээ дээд амжилт тогтоов
2024-02-01 15:58:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны өнөөдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2023 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 6 их наяд 575 тэрбум 430 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 10 хувиар нэмэгдэж, түүхэн шинэ амжилт тогтоожээ. Үүнд аялал жуулчлалын үйлчилгээ хурдтай өсөж, бүтэн жилийн аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1 их наяд 485 тэрбум 620 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.6 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Түүнчлэн тоо баримтаас харахад, 2023 онд Хятадын үйлчилгээний экспорт 2 их наяд 685 тэрбум 660 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,8 хувиар буурсан бол, үйлчилгээний импорт 3 их наяд 889 тэрбум 770 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24,4 хувиар нэмэгдэж, үйлчилгээ худалдааны алдагдал 1 их наяд 204 тэрбум 110 сая юаньд хүрчээ.