Шинэ үйлдвэрлэл эрчимтэй хөгжүүлж байна
2024-02-02 10:56:27
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж шинэ хэлбэрийн үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл гаргав. Ши Жиньпин хэлэхдээ, шинэ үйлдвэрлэл бол чансаатай хөгжлийг дайчлах гол хүч,  дэлхийд өрсөлдөх Хятадын чухал хүчин зүйл болно гэв. Шинэ үйлдвэрлэлийн хүч гэдэгт технологийн хувьсгал, инновацийн хөгжил, үйлдвэрлэлийн шинэчлэл орж байна. 

Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам тэргүүтэй 7 яам хамтарч бодлогын баримт бичиг боловсруулснаа зарлав. Инновац шингэсэн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах арван том бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж баримт бичигт тусгасан байна. Эдгээр арван бүтээгдэхүүнд хүн төрхтэй робот,  квантын тооцоолох машин, шинэ монитор, хүний тархинд чип суулгах туршиц, 6G цахим сүлжээний төхөөрөмж,  тооцоолон бодох супер төв, гуравдагч үеийн интернет сүлжээ багтаж байна. Эдгээр шинэ үйлдвэрлэлийн салбар Хятадын олон газар эрчимтэй хөгжиж эхлээд байна. 

Ань Хүй мужийн төв Хе Фей хотын дээд шинэ технологийн паркаар жишээлбэл, тус паркт квантын гудамж хэмээх гудамж байдаг. Уг гудамж хэдэн зуун метр үргэлжилсэн бөгөөд уг гудамжинд квантын технологийн салбарын дээд доод урсгалын аж ахуйн нэгжүүд байрладаг билээ. Энэ гудамж нь Хе Фей хот цаашлаад Ань хүй мужийнхаа дээд шинэ технологийн гол хүчин болсон байдаг. 

Аньхүй мужийн төв Хэфэй хотын дээд шинэ технологийн газрын дэд дарга Жи Чао хэлэхдээ, -Бид энэ жил 18 га газар шинээр гаргаж квантын технологийн парк байгуулж байна. Энэ паркт ирэх жил гэхэд энэ салбарын 100 гаруй компани суурьшин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь 70 тэрбум юань хүрэх төлөвтэй гэжээ. 

Эдийн засаг нь хүчирхэгжсэн Гуандүн мужид хүн төрхтэй роботыг эрчимтэй хөгжүүлж байна. Тэд 2025 он гэхэд Хятадын хүн төрхтэй роботын инновацын системийг энд төгөлдөржүүлнэ гэж төлөвлөж байна.  Гуандүн мужид ажилласан сэтгүүлч ус ундаа зөөдөг хүн төрхтэй робот харжээ. Ус уумаар байна гэж хэлэхэд робот аяганд ус хийж, шаламгай хүргэж байгааг харсан гэв. Хүүхдийн тоглоом шиг амархан эд харагдавч энэ робот орчин үеийн шинжлэх ухааны бүх дэвшлийг шингээсэн байна.  Дуу дүрс бичлэгийг мэдрэх технологи, байршил тогтоох навигацын систем, хөдөлгөөн хянах физик систем бүгд бий. 

 -Гуандүн муж хүн төрхтэй робот үйлдвэрлэх технологид ахиц гаргасан. Мужийн зэрэглэлийн инновацийн төв байгуулж байна. Энэ онд бид 6G технологи, генийн судалгаа зэрэг ирээдүйд чиглэсэн технологийн тэргүүлэгч парк байгуулахаар төлөвлөж байна гэж тус мужийн аж үйлдвэр, мэдээлэл технологийн танхимын хэлтсийн дарга Зоу Юнбин хэлжээ. 

Шинэ үйлдвэрлэл, шинэ ойлголт, шинэ салбар Хятадын олон газарт хөгжиж,  эдийн засгийн хөгжилд тогтвортой  хүч болж байгаа юм.