Хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлэх зорилтоо тодорхойлов
2024-02-03 18:30:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойшхи "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, малчин тариачид"-ын ажлыг удирдан чиглүүлэх 12 дахь Төв хорооны 1-р баримт бичиг 3-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд хөдөө орон нутгийн бүх талын хөгжлийг эрч хүчтэй үр дүнтэй ахиулах хөтөлбөрийг тодорхойлсон байна. 

Энэхүү баримт бичиг нь "Мянган тосгоноор жишиг болгож, түмэн тосгоныг цэгцлэн засахуй төслийн туршлагаас суралцан хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн бүх талын хөгжлийг эрч хүчтэй үр дүнтэй ахиулах тухай Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн санал" гэсэн гарчигтай бөгөөд зургаан талын агуулгатай юм. Тухайлбал: Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах, томоохон цар хүрээний ядуулаг байдалд ахин орохоос зайлсхийх, хөдөөгийн үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, хөдөөгийн бүтээн байгуулалтын түвшинг дээшлүүлэх, хөдөөгийн засаглалын түвшинг сайжруулах, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, малчин тариачдын ажлын талаарх ХКН-ын бүх талын удирдлагыг эрчимжүүлэх эдгээр болно. 

Уг баримт бичигт Хятад маягийн шинэчлэлтэд хөдөө аж ахуйн суурийг гуйвшгүй бэхжүүлэн, хөдөө орон нутгийн бүх талын хөгжлийг дэмжих хэрэгтэй гэжээ.