Америкийн армийг Иракаас гарахыг шаардав
2024-02-05 10:12:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө, Америкийн зэвсэгт хүчин Иракийн олон газарт агаараас цохилт өгөв. Довтолгооны дараа Иракийн улс төрийн бүлэглэлүүд шил дарсан мэдэгдэл гаргаж, Иракаас нэн даруй гарахыг Америкийн зэвсэгт хүчинд шаардаж, иргэний байгууллууд тэдний эсрэг арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Иракийн парламентийн даргын үүрэг гүйцэтгэгч Мандарави өчигөдр, 4-нд Америкийн цэргүүдийн дайралтад өртсөн Анбар мужид очиж, гадны цэргүүдийг Иракаас гаргах тогтоолыг Үндэсний хурал яаралтай хэлэлцэх ёстой гэв. 

Ерөнхий сайдын орлогч Фуад Хусейн мөн өдөр Иракт суугаа Европын холбоо, Канад, Бразил, Австралийн элчин сайдуудтай уулзав. Фуад Хусейн хэлэхдээ, Америкийн дайралтад олон иргэд гэмтэж бэртэж, эд хөрөнгөө алдаж хохирч байна. Бид өөрийн эх орныг дайсагнагч орнуудын өс хонзонгоо тайлах талбар болгохгүй. Ирак тэднийг холбогч биш.