НҮБ бие даасан комисс байгуулав
2024-02-06 10:30:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр хоёрдугаар сарын 5-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, UNRWA-ын ерөнхий комиссар Филипп Лазаринитэй зөвшилцөж, НҮБ-аас Ойрх Дорнодод тусламж үзүүлж буй агентлаг төвийг сахисан үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих бие даасан комисс байгуулж, ноцтой зөрчлийн мэдүүлэг гарвал даруй хариу өгөх болно гэв. Дээрх хянан шалгах комиссыг Францын Гадаад хэргийн сайд асан Колонна тэргүүлж, Европын судалгааны гурван байгууллагатай хамтран ажиллах юм байна.

Хянан шалгах комисс энэ сарын 14-нөөс албан ёсоор ажилдаа орох бөгөөд гуравдугаар сарын сүүлч гэхэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад явцын тайлангаа өгөх юм байна. Эцсийн тайланг дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд өгч, улмаар олон нийтэд зарлана.