ГХЯ-ны төлөөлөгч эсэргүүцэл илэрхийлэв
2024-02-06 20:07:50
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятадыг эсэргүүцэн Хонконгийг үймүүлэгч гадагшаа оргон зугтсан этгээдтэй Америкийн өндөр зэрэглэлийн албан тушаалтан илээр сүлбээлж буйд бид маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэв.

Ван Вэньбинь онцлохдоо, Хонконгийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятадын дотоод засаглал, гаднын ямарваа хүчин гар дүрж хөндлөнгийн оролцоо хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн алдаа буруугаа таньж, Хятад улсын бүрэн эрх болон Хонконгийн хуулийн засаглалыг хүндэтгэж, гэмт этгээдүүдийн хоргодох газар болохгүй байхыг бид Америкаас шаардаж байна. Улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалах Хятадын талын зориг шийдвэр бол тууштай юм. Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийх, Хонконгийн хуулийн засаглалыг бусниулахыг зэхсэн ямарваа оролдлогын эсрэг Хятадын тал тууштай хариу барих болно гэв.


Уртнасан