Дэлхийн олон орнууд хаврын баярын баяр баясгаланг хамтдаа хуваалцаж байна
2024-02-06 18:06:12
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Ван Вэньбинь хэлэхдээ, хаврын баяр нь айл хотлоороо цуглацгаадаг “Хятад улсын цаг мөч” бөгөөд дэлхий нийтээрээ хамтдаа тэмдэглэдэг олон улсын амралтын өдөр юм. Энэ оны хаврын баяр нь НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган шийдвэр баталж билгийн тооллын шинэ жилийг НҮБ-ын амралтын өдрөөр тогтоосноос хойших анхны шинэ жил юм. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Вена дахь НҮБ-ын төв байр саяхан Хятадын билгийн тооллын шинэ жилийг анх удаа албан ёсоор тэмдэглэсэн юм. Эдүгээ дэлхийд 20 шахам улс орон хаврын баярыг хууль ёсны баяр амралтын өдрөөр тогтоож, дэлхийн хүн амын 1/5 орчим нь өөр өөр хэлбэрээр хаврын баярыг тэмдэглэж байна. Дорноос өрнөд, умард хагас бөмбөрцгөөс өмнөд хагас бөмбөрцөг хүртэл дэлхийн олон орнууд Хятадын онцлогтой “улаан өнгө”-өр чимж, баяр баясгалантай баярын уур амьсгалыг хамтдаа хуваалцаж, Хятадын өвөрмөц соёлтой танилцаж байна гэв.


Уртнасан