“Америкчууд Америкийг эсэргүүцэх” нь хэвийн үзэгдэл болох магадгүй
2024-02-07 20:49:16
Share
Share this with Close
youtube WeChat

Нам хоорондын зөрчил маргаан ширүүссэнээр, цагаач иргэд гачигдалд орж байна. АНУ-ын Техас муж улсын захиргаа болон холбооны засгийн газар хоорондын цагаач иргэдийн асуудлаарх ширүүн зөрчил маргаан үргэлжилж, бүр “улс орны гэр бүлийн салалт” гэх яриа дэлгэрээд байна. ХТРТ-ийн CGTN дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас харахад, санал асуулгад оролцогчдын 86.5 хувь нь, цагаач иргэдийн асуудлаарх хоёр талын эсрэг байр суурь нь АНУ-ын хоёр намын сөргөлдөөн ширүүсч, улс төрийн үүрэг чадамж улам бүр тэнцвэр алдаж байгаа бодит байдлыг ахин тод харууллаа гэж үзсэн байна.

Цагаач иргэдийн асуудал бол АНУ-ын Бүгд найрамдах, Ардчилсан хоёр намын зөрчил тэмцлийн халуун цэгийн сэдэв байсаар иржээ. Саналаа өгсөн олон орны сүлжээ ашиглагчдын 70.2 хувь нь, цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэх явц дахь АНУ-ын засгийн газрын хүчирхийлэл, хүмүүнлэг бус үйлдэлд маш сэтгэл түгшиж байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулагчдыг цагаач иргэдийн үндсэн хүний эрхэнд ноцтой халдсан гэж хариулжээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 93.5 хувь нь, цагаач иргэдийн асуудал АНУ-ын удаа удаагийн сонгуулийн өрсөлдөгчдийн саналын тоогоо өсгөх багаж хэрэгсэл болсоор ирсэн, гэтэл сонгуулийн дараа тэд хийсэн улс төрийн амлалтуудаа төдийлөн биелүүлдэггүйд хүмүүс маш сэтгэл дундуур байна.

АНУ-ын үндсэн хууль нь хууль бус цагаачдын бүлэгт “Хоёрдмол байдалд автах” зэрэг бүтцийн шинжтэй шалтгаанаас улбаалан холбооны засгийн газар болон сөрөг улс төрийн намын эзэмшилдээ авсан муж улс хоорондын эрх мэдлийн зөрчил тэмцэл улам ч гаарч мэднэ гэж санал асуулгад оролцогчдын 90.3 хувь нь үзжээ. Саналаа өгсөн хүмүүсийн 89.3 хувь нь, цагаач иргэдийн асуудал бол АНУ-ын дотоодын улс төрийн эмх замбараагүй байдлын өчүүхэн хэсэг төдий, “Америкчууд Америкийг эсэргүүцэх” нь цаашид хэвийн үзэгдэл болох магадгүй гэж хариулжээ.

Энэ санал асуулгыг CGTN-ний англи, испани, франц, араб, орос таван хэлний платформ дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 11 мянга гаруй сүлжээ ашиглагч оролцож саналаа өгч үзэл бодлоо илэрхийлжээ.