Ши Жиньпин: Морилон ирж буй шинэ жилдээ лууны хүч, адууны хийморийг бадраая
2024-02-08 17:02:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 8-нд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл Ардын Их Хурлын ордонд 2024 оны цагаан сарын хүлээн авалт хийлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад үг хэлж, намын төв хороо, төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгийн онцгой бүс, Макаогийн онцгой бүсийн ахан дүүс, Тайванийн ахан дүүс тэрчлэн гадаадад суугаа Хятадын харьяат нартаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлэхдээ, Луу жилийн хаврын баяр айсуй. Бид өнөөдөр хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтахаар цуглаад байна. Өнгөрч буй жилээ эргэн дүгнэхэд Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг урагшлуулах нь Хятадын ард түмэн илүү сайхан аз жаргалтай амьдрал, гэрэл гэгээтэй зам гэдгийг бид гүн гүнзгий ойлгож байна. Түүнчлэн энэ нь дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжих шударга зам юм гэдэгт илүү гүн бат итгэж байна. Бид сонгосон замаараа тууштай, гуйвшгүй урагш тэмүүлж, хөгжил дэвшилд тулгарсан саад бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрнэ гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Луу бол Хятад үндэстний сүлд. Хүчирхэг, сүр жавхлантай, эрэлхэг зоригтой, хийморь сүлдтэй, юутай ч зүйрлэшгүй хүч чадалтай байхын бэлгэдэл. Хятадын үндэстнүүд таван мянган жил ажил хэрэгч, хичээл зүтгэлээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн. Эдүгээ олон зуун сая хятад хүн шинэ эриний их аянд хүчирхэг улс орныг бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтын их үйлс, хөгжил дэвшлийг урагшлуулах тууштай хүсэл зориг, сайн сайхны ерөөл, итгэл найдвар тээж байна. Морилон ирж буй луу жилдээ улс даяар лууны хүч, адууны хийморийг бадрааж, шинийг санаачлан эрч хүчтэй урагшилж, шаргуу хөдөлмөрлөн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж Хятадын орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг хамтдаа бичиглэхийг хүсэж байна. Та бүхэндээ эрүүл энх, ажлын өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал хүсч, луу жилдээ аз хийморьтой байхыг хүсэн ерөөе гэжээ.