Хятадыг гүтгэн харлуулах жүжгээ “Таван нүдэт холбоо” ахин "дэглэв"
2024-02-08 18:51:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдрийн /2 дугаар сарын 8/ хэвлэлийн бага хуралд сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Америк зэрэг “Таван нүдэт холбоо”-ны орнууд Хятад улсыг үндэслэлгүй гүтгэж буйг эрс эсэргүүцэж байна гэв.

Кибер аюулгүй байдлын “Таван нүдэт холбоо” өчигдөр, Хятадын засгийн газрын дэмжлэгтэй хакерын “Волт Тайфун” байгууллага Америкийн чухад дэд бүтцийн интернет сүлжээнд нэвтэрсэн бөгөөд Хятад улс эвдлэн сүйтгэх шинжтэй кибер халдлага хийхээр бэлтгэж байна гэсэн сэрэмжлүүлэг гаргасан юм.

Үүний хариуд Ван Вэньбинь хэлэхдээ, өнгөрсөн жилийн тавдугаар сард Америк тэргүүтэй "Таван нүдэт холбоо"-ны орнууд мөн ийм дуулиан дэгдээж, Хятад улсыг гүтгэн харлуулж байсан. Түүнээс хойш жил хүрэлгүй хугацаанд Хятадыг гүтгэх жүжгийнхээ үргэлжлэлийг ахин гаргаж байгаа нь бүдүүлэг, санаанаасаа зохиосон "хуурамч баримт" юм. "Таван нүдэт холбоо" Хятадыг ахин дахин гүтгэн харлуулж байгаа нь "Таван нүдэт холбоо" өөрөө дэлхийн хамгийн том тагнуулын байгууллага, Америк бол дэлхийн хамгийн том "Хакерийн эзэнт гүрэн" гэдэг бодит үнэнийг нуун далдлах зорилготой гэв.

Кибер халдлагын ямарваа үйлдлийг Хятадын тал тууштай эсэргүүцэж хуулийн дагуу цохилт өгнө. Дөрвөн жилийн өмнө Дэлхийн өгөгдлийн аюулгүй байдлын санаачилга дурдаж, энх тайван, аюулгүй байдал, нээлттэй, хамтран ажиллах, эмх цэгцтэй кибер орон зайг хамтдаа бүтээн байгуулж, мэдээллийн технологи ашиглан бусад орны чухал дэд бүтцийг эвдлэн сүйтгэх, чухал тоон өгөгдөл хулгайлах, түүнчлэн бусад орны үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг тусыг хохироох үйлдлийг эсэргүүцэхийг Хятад улс уриалсан гэж Ван Вэньбинь онцлон тэмдэглэв.


Уртнасан