Исландын галт уул ахин дэлбэрэв
2024-02-09 11:30:02
Share
Share this with Close
youtube WeChat

Исландын баруун өмнөд Рейкьянес хойгийн Гриндавик хотын ойролцоо өчигдөр, 8-нд галт уул ахин дэлбэрчээ. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойших галт уулын гурав дахь дэлбэрэлт юм.

Тус улсын цаг уурын алба мэдээлснээс харвал, орон нутгийн цагаар 8-ны өдрийн 5 цаг 30 минутад  Гриндавик хотоос зүүн хойд зүгт 4 километрийн зайд газар хөдлөлт хүчтэй идэвхжиж, хагас цагийн дараа галт уул дэлбэрчээ.

Атлантын далайн дундах дундах галт уулын идэвхтэй бүсэд Исланд оршдог тул олон галт уулстай, геологийн процесс байнга явагдаж байдаг, газрын гүний дулааны нөөц ихтэй бүс юм.