2100 мэдээлллийн хэрэгслээр гала тоглолт дамжуулна
2024-02-09 11:18:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 9-ний орой 20 цагаас Хятадын Төв Радио Телевизийн 2024 оны хаврын баярын гала тоглолтыг дэлхийн үзэгчид нутаг орондоо үзэж сонирхоно.
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй контентоор Гиннест бүртгэгдсэн Хаврын баярын гала тоглолт дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хятад хүмүүсийн баярыг хуваалцана. Үүний зэрэгцээ Хятадын соёл, хаврын баярын өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд үзүүлэх цонх болох юм.

Хаврын баярын гала тоглолт 1983 оноос хойш 41 дэх жилдээ сайхан дурсамж хөглөж, дуу дүрс, технологийн гайхашигийг үзүүүлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Хөгжим, бүжиг, дуурь, шог яриа, илбэ, акробат тэргүүтэй урлагийн олон гайхамшигт, уулга алдам үзүүлбэрээс бүрдсэн баялаг хөтөлбөрөөр Хятадын соёлын уламжлалт соёлыг дэлхий дахинд таниулна.

CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос сувгууд, 68 хэлний гадаад сурталчилгааны шинэ медиа платформуудаар Америк, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Индонез, Лаос, Камбож, Өмнөд Африк, Кени зэрэг дэлхийн 200 гаруй улсын 2100 гаруй мэдээллийн хэрэгслээр гала тоглолтыг шууд дамжуулах гэж байна. Дэлхийн 49 орны 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр хаврын баярын гала тоглолтыг үзүүлэх бөгөөд дэлхий дахинтай Хятадын хаврын баярын өвөрмөц онцлог, Хятадын соёлыг хуваалцах болно.