Европын фермерүүд жагсаж байна
2024-02-11 15:48:09
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбооны явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаа тус Европийн фермерүүдийн жагсаал хэд хэдэн оронд үргэлжилж байна. 

Орон нутгийн цагаар өчигдөр уржигдар 9,10-ны өдрүүдэд Итали, Испани, Польшийн фермерүүд эсэргүүцлийн жагсаал хийв. 9-ний шөнө Италийн фермерүүд Ромын хурдны тойрог замд ХАА-н тракторуудаар 60  километр явж жагсав. ГНийслэл хотын төвд жагсаал хийхээр хүссэн ч тэдний хүсэлтийг орон нутгийн захиргаа зөвшөөрсөнгүй. 

Испанийн "Эль Мундо" сонин 10-нд мэдээлснээр, Испанийн тээврийн салбарын хувиараа хөдөлмөр эрхэлдэг олон мянган ажилчид өөрийн улсад өрнөж буй фермерүүдийн ажил хаялтыг дэмжиж нэгдэж, улс орон даяар хугацаагүй ажил хаялт хамтран зохион байгуулахаар тохиролцсон байна. Өчигдрийн байдлаар Испани фермерүүдийн жагсаал тав дахь хоногтоо үргэлжилж байна. 

Ер нь Европын олон оронд фермерүүд жагсаж байна. Европын холбооны ногоон шилжилтийн бодлого, Европын холбоо Украиныг дэмжиж байгаа шалтгаанаас болж хөдөө аж ахуйн салбарт олгодог татаас буурсан болон бус бус олон шалтгаанаас болж фермерүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Европын холбооноос хэрэгжүүлж буй эдгээр бодлого нь хөдөө аж ахуйн тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, ашгийг бууруулж байгаа тул орон нутгийн хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах шаардлагатай болсон гэж тэд үзэж байна.