Өрөмчийн худалдааны захад урлагийн тоглолт болов
2024-02-11 15:56:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 10, Хятадын билгийн тооллын цагаан сарын шинийн нэгэн. ШУӨЗО-ны төв Өрөмч хотын их базар буюу худалдааны захад үзэгчид цуглаж, үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн Чаошань нутгийн бүжиг, ардын урлагийн луут бүжиг зэрэг үзүүлбэр сонирхов. Ийнхүү өвөрмөц тоглолтоор хотын иргэд төдийгүй жуулчдад цагаан сарын баярын мэнд барив. 

Хаврын баярын үеэр Өрөмчийн худалдааны захад ардын өв соёлын үзүүлбэр, цагаан сарын барааны хямдралтай худалдаа бүхий олон арга хэмжээ зохиож байна.