Сар шинийн мэнд дэвшүүлж байна
2024-02-13 16:24:56
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн хэдэн хоногт олон орны нэр хүндэт улс төрчид Хятад улс болон Хятадын ард түмэнд цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Шинийн нэгэнд Кенийн ерөнхийлөгч Виллиэм Руто олон нийтийн сүлжээгээр дамжуулан Хятадын ард түмэнд луу жилийн цагаан сарын сайны ерөөлөө дэвшүүлсэн байна. Тэрээр, Кени, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон найрамдал, итгэлцлээ эрхэмлэн, хамтдаа хичээн зүтгэсээр ирсэн бөгөөд Кени Хятадын харилцаа халуун дотно, найрсаг, бат бөх, стратегийн түншлэлийн харилцааны ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр хоёр талын харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй байдлаасаа давсан байна. Луу нь эрүүл мэнд, аз жаргал, хүч чадал, мэргэн ухааныг бэлгэддэг. Луу жилд Кени, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа үргэлжлэн хөгжихийг хүсэн хүлээж байна гэжээ. 

Саяхан Замбийн Ерөнхийлөгч Хакаинд Хичилэма олон нийтийн сүлжээгээр дамжуулан Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, Хятадын ард түмэн луу жилдээ аз хийморьтой, эрүүл энх байхыг хүсэн ерөөжээ.

Мөн Орос, Грек болон бусад орны нэр хүндэт улс төрчид Хятад улс болон Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.

ОХУ-ын шадар сайд Андрей Белоусов: Орост шинэ жилээ гурван удаа тэмдэглэдэг. Эхлээд нэгдүгээр сарын 1, хоёр дахь нь Оросын шинэ жил, дараа нь Хятадын шинэ жил. Энэ боломжийг тохиолдуулан миний бие эрхэм хүндэт найз нөхөд, Хятад найзууддаа аз жаргал, гэр бүлд нь эрүүл энх, ажил үйлсэд нь амжилт, ирээдүйдээ бүрэн дүүрэн итгэлтэй байхыг хүсэн ерөөе гэжээ. 

Канадын Бритиш Колумб мужийн засаг дарга Дэвид Иби: Луу бол аз хийморь, мэргэн ухаан, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг. Миний гэр бүлийн хувьд би өөрөө луу жилд төрсөн бөгөөд энэ жил луу жилтэй хүүхдээ төрүүлэх гэж байна. Цагаан сарын баярыг тохиолдуулан манай гэр бүлийнхэн та нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна гэжээ. 

Камбожийн гүнж Нородом Жена: Хятадын ард түмэнд сар шинийн мэнд хүргэж, луу жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе гэжээ.

Пакистанаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Масуд Халид: Хятад найз нартаа чин сэтгэлийн ерөөлөө дэвшүүлж байна гэжээ.