ОУЭХА Сингапурт бүс нутгийн хамтын ажиллагааны төв байгуулна
2024-02-14 16:13:59
Share
Share this with Close
youtube WeChat

Сингапурт бүс нутгийн хамтын ажиллагааны төв байгуулж, энэ оны сүүлийн хагаст үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж буй тухайгаа Олон улсын эрчим хүчний агентлаг 13-ны өдөр Парис дахь төв байрандаа мэдэгджээ. Энэ нь ОУЭХА-ийн Парис дахь төв оффисоос гаднах  анхны оффис бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүс нутгийн орнууд, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудтай цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгахад хамтран ажиллах зорилготой юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх Сайд нарын уулзалтын үеэр Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бирол дээрх мэдээг нийтэлжээ. Сингапур дахь Бүс нутгийн хамтын ажиллагааны төв нь сэргээгдэх эрчим хүч болон бусад цэвэр эрчим хүчний технологийг нэвтрүүлэх, хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт дахь санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, Зүүн өмнөд Ази болон бусад орнуудад ОУЭХА-ийн  холбогдох бодлогын удирдамж, техникийн дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах зэрэг ажлыг хариуцах юм байна.