Үндэсний аюулгүй байдлын сайдад итгэл үл хүлээлгэх шийдвэрийг баталжээ
2024-02-14 16:17:26
Share
Share this with Close
youtube WeChat

Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим хоёрдугаар сарын 13-нд Үндэсний аюулгүй байдлын сайд Алехандро Майоркаст итгэл үл хүлээлгэх шийдвэрийг дэмжсэн 214, татгалзсан 213 саналаар баталжээ.

Алехандро Майоркаст бол Жо.Байдены засгийн газарт АНУ-ын хилийн аюулгүй байдлыг хариуцдаг хамгийн өндөр албан тушаалтан бөгөөд Бүгд найрамдах намынхан түүнийг цагаачлалын асуудлаар "хуулийг зориуд, системтэйгээр дагаж мөрдөхөөс татгалзсан" хэмээн буруутгаж, АНУ-Мексикийн цагаачлалын хяналтыг доголдуулсан хэмээсэн байна. Энэ нь цагаачлалын асуудлаарх Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хоорондын маргаан улам ширүүссэнийг харуулж байна.