Экологи, байгаль орчныг хамгаалах төвлөрсөн хяналт шалгалтын хоёр дахь шатны засан залруулах ажил 80 хувьтай байна
2024-02-14 15:59:06
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлчид саяхан Хятадын экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр, 2023 оны эцсийн байдлаар Хятадын төв засгийн газрын экологи, байгаль орчныг хамгаалах төвлөрсөн хяналт шалгалтын ажлын хоёрдугаар ээлжийн засан залруулах төлөвлөгөөнд 2164 үүрэг тусгагдсан бол одоогоор нийт гүйцэтгэл 79 хувьтай байгаа юм байна.

2023 онд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр шалгалтын баг Фүжянь, Хэнань, Хайнань, Ганьсү, Хөхнуур зэрэг таван мужид экологи, байгаль орчныг хамгаалах 3 дахь ээлжийн эхний шатны шалгалтыг хийсэн бол хэд хэдэн нийтлэг асуудлуудыг илрүүлсэн юм. Үүний зэрэгцээ хоёр дахь ээлжийн шалгалтаар тодорхойлсон засан залруулах ажил ч мөн тогтвортой урагшилж, экологи, байгаль орчны томоохон асуудлуудыг зохицуулахад ихээхэн ахиц гарчээ.

Экологи, байгаль орчныг хамгаалах төвлөрсөн хяналт шалгалт 2024 онд улам эрчимжих тухай эх сурвалжид мэдээлжээ. Хятадын Төв засгийн газрын экологи, байгаль орчныг хамгаалах 3-р ээлжийн хяналт шалгалтыг гүнзгийрүүлж, гол мөрний ай сав газрын хяналт шалгалтыг мужуудын хяналт шалгалттай уялдуулан зохион байгуулна. Хөхмөрний ай сав газар, Хатан голын ай сав газар нь цаашдын хяналт шалгалтын гол агуулга байх болно. Энэ жил Хятад улс хяналт шалгалт, засаж залруулах ажлыг тууштай ахиулж, диспетчерийн хяналт зэргээ чангатгаж, удирдлагын хаалттай хэлхээг бүрдүүлнэ. Түүнчлэн хяналтын тогтолцоо, зохицуулалтыг улам боловсронгуй болгох юм байна.