Орос улс Эстонийн Ерөнхий сайд зэрэг гадаадын албан тушаалтнуудыг эрэн сурвалжлав
2024-02-14 16:03:40
Share
Share this with Close
youtube WeChat

ТАСС агентлаг 13-нд Оросын Дотоод хэргийн яамны мэдээллээс иш татан мэдээлснээр, Эстонийн ерөнхий сайд Кая Карас, Төрийн нарийн бичгийн дарга Темар Петкопп нарыг Зөвлөлтийн дайчдын хөшөөг нурааж эвдсэн хэргээр Орос улс эрэн сурвалжилж байна.

Уг мэдээлэлд "Эстонийн Ерөнхий сайд Кая Карас, Төрийн нарийн бичгийн дарга Темар Петркоп нарт ЗХУ-ын цэргүүдийн хөшөөг нурааж эвдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Үүний зэрэгцээ энэ хоёр хүнийг ОХУ-ын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан" гэжээ.

Үүнээс гадна, Оросын Дотоод хэргийн яам мөн өдөр мэдэгдэл гаргаж, Литвын Соёлын сайд Симонас Керис ч мөн адил шалтгаанаар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтад орсон тухай мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков 13-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, түүхэн дурсамжийг гутаан доромжилж, Оросын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж байгаа нь дээр дурдсан албан тушаалтнуудыг эрэн сурвалжилж буй шалтгаан юм гэжээ. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мөн өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан, эдгээр албан тушаалтнууд хөшөө дурсгалыг нурааж эвдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Латви, Литва, Эстони, Польш, Украины 170 гаруй иргэнийг Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг гутаан доромжилж, нурааж эвдсэн хэргээр яллагдагчийн жагсаалтад хамруулсан юм.