Парисын Дарь эхийн сүмийг бүрэн сэргээх төлөвтэй
2024-02-14 15:59:33
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 14-нд Франс Пресс агентлаг видео нийтэлж, түймэрт өртсөн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох ажил шувтаргын үе шатандаа орж, эргэн тойрон дахь барилгын шатыг буулгаж буй тухай мэдээлжээ. Тэгвэл Парисын олимпын үеэр эл сүмийг бүрэн сэргээн засварлах төлөвтэй байна.

2019 оны дөрөвдүгээр сард Парисын Дарь эхийн сүмд гал гарч, сүмийн дээвэр болон цамхгийн орой шатсан бол барилгын гол хэсгийг нь хамгаалж чадсан юм.