Улам олон хүн Шиньжяны соёлтой танилцахыг хүсэв
2024-02-14 16:23:18
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны Казах үндэстний хөгжимчин бүсгүй Аршен Бахати хэдхэн хоногийн өмнө Хятадын төв радио телевизийн 2024 оны сар шинийн гала тоглолтын Шиньжяны Кашгар дахь салбар тоглолтод оролцжээ. "Хоёр жил дараалан Сар шинийн гала тоглолтын тайзнаа гарч, хөгжмөөр үзэгч түмнийг Шиньжянтай ойртуулж байгаадаа би маш их олзуурхаж байна" хэмээн тэрбээр хэллээ.

2-р сарын 9-нд болсон ХТРТ-ийн 2024 оны сар шинийн гала тоглолтоор "Эгшиглэнт Шиньжян" хэмээх тоглолт нь сошиолоор маш их хандалт авч, "энэхүү тоглолтоор Шиньжяны олон ургалч соёлын рид шидийг мэдэрлээ" хэмээн хүмүүс сэтгэгдлээ бичжээ.