Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн индекс өсөв
2024-02-14 16:29:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоо хоёрдугаар сарын 14-ний өдөр мэдэгдэхдээ, нэгдүгээр сард Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн индекс 89.2 болж, 2023 оны 12-р сарынхаас 0.2 нэгжээр нэмэгдэн, 2023 оны мөн үеийнхээс өндөр гарсан гэжээ.

Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ма Бинь: Сайн эхлэлийн төлөө орон нутгийнхан үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ сэргээсэн жижиг, дунд аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэв. Түүнчлэн шинэ он, цагаан сарын баяр зэрэг хүчин зүйлс хэрэглэгчдийн эрэлтийг сэргээхэд эергээр нөлөөлж, бодлогын дэмжлэгтэйгээр өсөлтийг тогтворжуулж байгаа нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн итгэлийг нэмэгдүүлсэн гэв.