Йемений асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг уриалав
2024-02-15 16:17:52
Share
Share this with Close
youtube WeChat

Йемений асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хуралдаан дээр тэрээр хэлэхдээ, худалдааны хөлөг онгоц руу дайрахаа зогсоохыг Хятад улс Хутистуудад уриалж байна. Мөн Аюулгүйн зөвлөл Йемений эсрэг хүч хэрэглэхийг хэзээ ч, аль ч улсад зөвшөөрөөгүй. Аль ч орон олон улсын хууль тогтоомж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг буруу тайлбарлаж, урвуулан ашиглаж Улаан тэнгисийн усан хилд шинэ хурцадмал байдал үүсгэж болохгүй гэв.

Жан Жюнь хэлэхдээ, энэ эгзэгтэй цаг мөчид Хятад улс Йемений бүх тал ард түмнийхээ ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, улс төрийн үйл явцыг тууштай ахиулж, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Хятад улс "Йеменчүүд өөртөө эзэн байх" зарчмаар улс төрийн үйл явцаа ахиулахыг дэмжиж, Йемений нөхцөл байдалд чухал нөлөө үзүүлж буй орнууд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.