Орос "Прогресс МС-26" ачааны хөлөг хөөргөжээ
2024-02-15 15:59:12
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ олон улсын сансрын станцад бараа хүргэх "Прогресс МС-26" ачааны хөлгөө өнөөдөр,15-нд хөөргөсөн тухай Роскосмос сайт мэдээлэв.

Эх сурвалжийн дагуу, Москвагийн цагаар 15-ны өдрийн 6 цаг 25 минутад (Бээжингийн цагаар 11 цаг 25 минут) "Прогресс МС-26" ачааны хөлөг "Союз-2.1а" зөөгч пуужингаар Казахстаны Байконурын сансрын станцаас хөөргөжээ.

Сансрын хөлөг 17-нд Олон улсын сансрын станцын Оросын "Звезда" үйлчилгээний модульд залгагдах юм байна. "Прогресс МС-26" ачааны хөлгөөр Олон улсын сансрын станцад түлш, ундны ус, хүнс, азот, техникийн хэрэгсэл зэрэг 2.5 тонн орчим ачаа хүргэж өгнө.