Нийлүүлэлтийн сүлжээний олон улсын экспо болно
2024-02-15 16:23:57
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны намар, 11 сарын 26-30-ны өдрүүдэд нийлүүлэлтийн сүлжээг дэмжих Хятадын олон улсын хоёр дахь үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнгийн албан вебсайт, хуудсаар бүртгэл эхэлсэн. Одоогоор гадаад дотоодын 90 гаруй компани оролцохоор санамж бичигт гарын үсэг зураад байна гэж Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооноос сэтгүүлч мэдээлэв.

Саяхан тус хорооны хариуцлагатан төлөөлөгчдөө ахлан, Малайз, Сингапур, Японд айлчилж үзэсгэлэнгийн талаар танилцуулжээ. Төлөөлөгчдийн ахлагч хэлэхдээ, Хятадын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих хоёр дахь үзэсгэлэнг олон улсын, мэргэжлийн, зах зээлд чиглэсэн, ногоон байх гэсэн бодлого баримтлан зохион байгуулж, гадаад дотоодод сурталчилж, олон улсын холбогдох салбарт өргөн хамтран ажиллах боломж олгохын төлөө хичээнэ гэжээ.