Төрийн тэргүүнүүд, олон улсын байгууллагын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлжээ
2024-02-15 16:05:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гаднын улс орны төрийн тэргүүнүүд, олон улсын байгууллагын удирдлагууд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал, цахилгаан ирүүлж, Хятадын ард түмэнд луу жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Луу жилд Хятад улс улам их хөгжиж, Хятадын ард түмэн аз жаргалтай, амар амгалан байхыг хүсэн ерөөе. Энэ жил Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жил, "Монгол-Хятадын найрамдалт хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 30 жил, Монгол Хятад иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал энэхүү тэмдэглэлт жилд олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найрамдалт солилцоогоо гүнзгийрүүлж, хамтын хөгжилд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Лаосын Ардын Хувьсгалт намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглоун Сисулит: Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд төр нь төвшин, түмэн олон нь амгалан байхыг хүсэн ерөөж байна гэжээ.

Түүнчлэн Куба, Пакистан, Балба, Мальдив, Израил, Иран, Өмнөд Африк зэрэг орны улс төрийн зүтгэлтнүүд, Олон улсын олимпын хорооны албан тушаалтнууд Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.