Хятад улс байр сууриа илэрхийлэв
2024-02-15 23:57:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Эргийн хамгаалалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Гань Юй саяхан хэлэхдээ, хоёрдугаар  сарын 15-нд Филиппиний Загас агнуур, усны нөөцийн товчооны 3005-р хөлөг онгоц Хятадын Хуан-Яньдао арлын ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрсэн байна. Хятадын эргийн хамгаалалтын газар олон удаа анхааруулсан боловч үр дүнгүй байсан тул Филиппиний хөлөг онгоцны тээвэрлэлтийн замыг хянаж, хуулийн дагуу албадан гаргах арга хэмжээ авч, нөхцөл байдлыг газар дээр нь мэргэжлийн түвшинд, стандартын дагуу зохицуулсан байна. Хятад улс Хуан-Яньдао арал болон түүний ойролцоох усан хилд маргашгүй бүрэн эрхтэй. Хятадын Эргийн хамгаалалтын газар хуулийн дагуу Хятадын харьяанд байгаа усан хилд эрхээ хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд үндэсний бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалах болно  гэжээ.