Соёл, аялал жуулчлалын салбар "буцалжээ"
2024-02-15 15:56:47
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны хаврын баярын амралтаар Хэнань мужийн Жэнжөү, Аньян зэрэг хотуудад жуулчдын хөл хөдөлгөөн оргилдоо хүрч, тухайн нутгийн өвөрмөц зан заншил, соёлын арга хэмжээнүүд аялал жуулчлалын зах зээлийг буцалгаж чадлаа.


Жэнжөү хотын музей "Музейд сар шинээ тэмдэглэе" цуврал арга хэмжээ зохиож, Шаолинь хийдийн Күнфү гимнастик, арслан лууны бүжиг, биет бус соёлын өвийн үзүүлбэр зохион байгуулжээ.

ХТРТ-ийн 2024 оны сар шинийн гала тоглолтын салбар тоглолтыг зохион байгуулсан ШУӨЗО-ны Кашгар хот мөн олны анхаарлыг татаж, гала тоглолт болсон газар жуулчдад нээлттэй болмогцоо олны хөлд "дарагдсан" байна. Кашгарын эртний хот сүүлийн нэг жилд өвөрмөц онцлогтой 15 зээл гудамж тохижуулсан байна. Хаврын баярын амралтаар энд өдөр бүр давхардсан тоогоор 150 гаруй мянган жуулчин ирж байна.