Өвлийн спортын наадмын нээлтийн онцлог
2024-02-15 15:55:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 14-нд Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын нээлтийн ёслолын тухай хэвлэлийн бага хурал болж, ерөнхий найруулагч Ша Шяолань наадмын нээлтийн ёслолын өвөрмөц зүйлсийг онцлон танилцуулав.

Ша Шяолань хэлэхдээ: 

1. Нээлт хийх орчны хязгаарлагдмал байдлыг өөрчилж, тэшүүрийн талбайд хийнэ. Нээлт хаалтын ёслолыг шал тааз, дэлгэц хослуулсан гэрлийн шоу ашиглан, олон хэмжээст орон зайд бүрдүүлнэ. 

2. Анх удаа муж, өөртөө засах орон, шууд харьяа хотууд өөрсдийн баг бүрдүүлж оролцоно. Иймд нээлтийн ёслолд багуудын орон нутгийн өвөрмөц онцлогийг түлхүү үзүүлнэ. 

3. Өвөр Монголын уламжлалт соёлын баялаг өвийг орчин үеийн байдлаар илэрхийлж, наадам, бөх, морин хуурын тоглолт зэрэг үндэстний соёл урлагийн гайхамшгийг толилуулна.

4. Нээлтийн ёслолд Өвөр Монголын урлаг соёлын анхан шатны зүтгэлтнүүд зонхилон оролцож, үндэстний өвөрмөц соёл урлагийн тоглолт үзүүлнэ.

5、Өвөр Монголын гавьяат, тэргүүний ажилтан найман хүн нээлтийн тугийг залж орно.

6. Бээжингийн Спортын их сургуулийн оюутнууд “Хятадын спортын зориг санааны дуулал” шүлгийг нийтээрээ уншиж, Хятадын шинэ эриний замнал дахь спортын үзэл баримтлалын шинэ агуулгыг харуулна.

Галт бамбар асаах ёслолд дижитал техникийн шийдлийг спортын ордны бодит нөхцөлтэй уялдуулна. ССТV спортын суваг, Ян Шы Пинь АПП хоёрдугаар сарын 17-ны орой нээлтийг шууд дамжуулна гэжээ.