Жараад жил өгөөжөө өгсөн туршлага
2024-02-15 15:48:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хамтдаа чинээлэг амьдралтай золгох нь Хятадын ард түмний нийтлэг хүсэл зорилго. Энэ тэмүүллийн гол тал нь өргөн уудам хөдөө орон нутагт байдаг. Хөдөө тосгоны бүх талын сэргэлт, хөгжлийг ахиулж, малчин тариачдын орлогыг нэмэгдүүлж, тэднийг хамтад нь чинээлэг амьдралтай золгуулаад зогсохгүй, санаа амар, амгалан тэнүүн байлгах хэрэгтэй.

Хятадын Жэжян муж сүүлийн 60 гаруй жил "Фэнчяогийн практик" гэдгийг залгамжлан хөгжүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлсэн юм. И Ү хотын Лизү тосгон гэхэд л аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж тариачдын орлого өдөр ирэх тусам нэмэгдсэн байна.

2013 оны 10-р сард ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Фэнчяогийн практик"-ийг хөгжүүлэхэд анхаарч олонтоо чухал заавар өгсөн юм.

"Фэнчяогийн практик" гэдэг нь 1960-аад оны эхээр Жэжян мужийн Жүжи (одоогийн Жүжи хот) Фэнчяо суурины удирдлагууд болон иргэд "олон түмнийг дайчлан, тэдэнд түшиглэн, асуудал маргааныг орон нутгийн дотооддоо эвтэй зохицуулж, нийгмийн амар амгаланг хамгаалсан практик туршлага юм. Үүний тулд 1963 онд Хятад улсын удирдагч Мао Зэдүн "Бүгд Фэнчяогоос суралцацгаая" хэмээх бичээс бичиж, үндэсний хэмжээнд сурталчлан дэлгэрүүлэх заавар өгч байсан юм.