Израилын арми Газын зурвас руу довтолсоор байна
2024-02-16 16:02:07
Share
Share this with Close
youtube WeChat

Израил сүүлийн өдрүүдэд Газын зурвас руу дайралт хийсээр байна. 12-ны өдөр Израилын арми Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хот, түүний ойр орчмын газруудад далайгаас, хуурай замаар, агаараас довтолсон. Харин 14-нд Газын зурвасын хойд хэсгийн Газа хотын олон бүсийг эрчимтэй бөмбөгдөв. Өчигдөр 15-нд Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын Нассерын эмнэлгийг довтолсон бөгөөд олон өвчтөнийг нүүлгэж амжаагүй байна. Израилын арми Газын зурвас руу байнга дайралт хийж олон хүний амь насыг хохироож байгаа нь хүмүүнлэгийн гамшгийг улам ихээр нэмэгдүүлэх төлөвтэй байгаа тул гал зогсоохыг улс орнууд уриалж байна.

Америкийн ерөнхийлөгч Жо Байден өчигдөр 15-ны өдөр Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Рафах хотын энгийн иргэд аюулгүй байдал, хүмүүнлэгийн шаардлагатай тусламж авах зам сувгийг баталгаажуулсан төлөвлөгөө боловсруулахаас өмнө Израил цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлэх ёсгүй гэдгийг дахин онцолжээ.