Сар шинийн гала тоглолт Хятадыг таних "цонх" болсон гэв
2024-02-16 15:32:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 15-нд хэвлэгдсэн "Лавлах мэдээ"-ний тэргүүн хуудсанд Америкийн "Дипломат судлаач" (The Diplomat) сэтгүүлийн гарын үсэгтэй нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд, ХТРТ-ийн сар шинийн гала тоглолт нь гаднынханд Хятад улсыг таньж ойлгох өвөрмөц содон "цонх" болсон. Жил болгон тогтмолжуулсан эл тоглолт дэлхийн хэмжээнд хамгийн олон хандалт авдаг телевизийн контент болж, Хятад улсад гэхэд 1.4 тэрбум хүн амынх нь 1/3 нь үздэг. 1983 оноос эхэлсэн энэхүү тоглолт Хятад улсын сар шинийн баяртай танилцах бэлэг тэмдэг болсон юм. Дэлхий нийт эндээс л Хятадын ард түмэн, улс орных нь нөхцөл байдал, олон улсын тавцан дахь байр суурийг ажиглаж болно гэжээ.