Ши Жиньпиний өгүүлэл Чюшы сэтгүүлд нийтлэгдэв
2024-02-16 15:42:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 16-ны өдөр Чюшы сэтгүүлийн 4 дэх дугаарт Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний "Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог боловсронгуй болгож, ард түмэн улс орны эзэн байхыг баталгаажуулах хэрэгтэй" өгүүлэл нийтлэгдэв. Өгүүлэл нь Ши Жиньпин даргын 2012 оны 12 сараас 2023 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд бичсэн чухал өгүүллүүдийн сонгомол агуулгатай юм. 

Өгүүлэлд онцлохдоо, Хятад улс Ардын төлөөлөгчдийн их хуралтай болсон нь ойрын үеийн Хятадын улс төрийн амьдралын гашуун сургамжийг гүн гүнзгий хураангуйлсан дүгнэлт, 100 гаруй жилийн эрс өөрчлөлт, хөгжлийн түүхэн үр дүн юм. Хятадын ард түмэн өөрсдийн хувь заяанд эзэн болсон сонголт юм гэжээ. Ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятад улсад ардын ардчиллыг бүх шатанд хэрэгжүүлэхийн илэрхийлэл гэдгийг онцолж, ард түмэн улсдаа эзэн нь байх тогтолцоог чангатган баталгаажуулах хэрэгтэй гэжээ.