Запорожье цөмийн цахилгаан станц байрлах Энэлгодар хот руу Украин халджээ
2024-02-16 15:33:58
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын ГХЯ өчигдөр 15-ны өдөр, Украин өнгөрсөн 14-ний өдөр Запорожье цөмийн цахилгаан станц байрлах Энэлгодар хот руу дайрсан гэж мэдэгджээ. 

Оросын ГХЯ 15-ны өдөр цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, 14-ний өдөр 18:00-18:40 цагийн хооронд Украины арми нисгэгчгүй онгоцоор Энэлгодар хот руу дайралт хийсэн. Эдгээр нисгэгчгүй онгоцнуудаас гурвыг нь Оросын электрон дайны систем замаас нь тосон устгасан. Нэг нь тухайн хотын захиргааны оффисын байрыг мөргөсөн байна. Украины энэ алхам нь цөмийн байгууламжийн аюулгүйг  үл тоомсорлож, зорилгодоо хүрэхийн төлөө яахаас ч буцахгүй улайрч, Запорожье АЦС-ын ажилчдын амь насанд заналхийлж байна гэжээ.  

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хэвлэлийн алба 13-ны өдөр мэдээлснээр, тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси энэ сарын сүүлээр Орост айлчлах төлөвтэй байна. Харин тэрээр  энэ сарын 7-нд Запорожьегийн цөмийн цахилгаан станцад очсон хэмээн үүнээс өмнө ТАСС агентлаг мэдээлж байсан юм.