Жилд 100 мянган км шугам хоолой шинэчилнэ
2024-02-16 15:42:07
Share
Share this with Close
youtube WeChat

Газар доорх шугам сүлжээг шинэчлэх нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй шууд холбоотой захиргааны төсөл юм. Хятад улс жил бүр 100 гаруй мянган километр урт газар доогуурх шугам хоолой шинэчлэхээр болсон тухай саяхан Хятадын орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамнаас сэтгүүлчид мэдээлэв.

Газар доорх шугам хоолой сүлжээнд цэвэр усны хангамж, борооны ус, ариутгах татуурга, цэвэршүүлсэн ус, байгалийн хий, дулааны шугам, цахилгаан, харилцаа холбооны сувгууд багтдаг. Одоогоор Хятадын хэмжээнд хотуудын ус дамжуулах шугам хоолойн нийт урт 1 сая 103 мянган км, ус зайлуулах шугамын урт 913 мянга 500 км, байгалийн хийн шугамын урт 980 мянга 400 км, дулааны шугамын урт 493 мянга 400 км байдаг.

Эх сурвалжаас харвал, Хятад улс энэ онд хот суурин газрын газар доорх шугам сүлжээний өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлж, хотын ус зайлуулах суваг, үерээс урьдчилан сэргийлэх чадавхыг сайжруулах төслүүд хэрэгжүүлнэ.