НАТО-ийн Батлан хамгаалахын сайд нар зөвшилцжээ
2024-02-16 15:39:01
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-ийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал 15-ны өдөр Бельгийн нийслэл Брюссельд болж, НАТО-ийн сүр хүчийг нэмэгдүүлэх, батлан  хамгаалах хүчийг бэхжүүлэх, Украинд дэмжлэг үзүүлэх асуудлыг зөвшилцжээ.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, 18 гишүүн орон энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг батлан хамгаалахад зарцуулах төлөвтэй байна. 2014 онд ердөө гуравхан гишүүн улсын батлан хамгаалахын зардал нь ДНБ-нийхээ 2 хувьд хүрч байсан юм. Түүнчлэн НАТО-ийн холбоотнууд Украинд 1 сая нисгэгчгүй онгоц нийлүүлэх зорилгодоо хүрэхийн тулд хичээж байна гэжээ.