ОХУ-ын Төв Банк жишиг хүүгээ 16 хувьд хэвээр үлдээв
2024-02-17 16:10:56
Share
Share this with Close
youtube WeChat

Жишиг хүүгээ одоогийн 16%-ийн түвшинд хэвээр хадгалахаа ОХУ-ын Төв Банк 2-р сарын 16-ны өдөр мэдэгдэв.

ОХУ-ын өнөөгийн инфляцын өсөлтийн хурд өнгөрсөн намрынхтай харьцуулахад удааширсан ч өндөр түвшинд байгаа гэдгийг Төв Банк нь онцоллоо. Тус банкны мэдэгдэлд, инфляцыг хазаарлаж, 2024 онд 4 орчим хувийн зорилтот түвшинд хүргэхийн тулд Оросын Төв Банк одоогийн мөнгөний хатуу бодлогоо хэвээр үлдээнэ. Мөн одоогийн мөнгөний бодлогыг харгалзан авч үзвэл 2024 онд инфляцын түвшин 4.0-4.5 хувь хүртэл буурах төлөв ажиглагдаж байна гэжээ. 

Өнгөрсөн оны долдугаар сарын 21-нд ОХУ-ын Төв Банк жишиг хүүгээ 100 нэгжээр нэмэгдүүлж, 8.5 хувьд хүргэсэн нь 2022 оны есдүгээр сараас хойш тус банк жишиг хүүгээ анх удаа өсгөсөн явдал юм. Тэгвэл түүнээс хойш хэдэн сард эл банк жишиг хүүгээ хэд хэдэн удаа өсгөж, өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 15-нд 16 хувьд хүргэсэн юм.