Хятад Монголын ГХ-ийн сайд нар уулзав
2024-02-17 15:34:30
Share
Share this with Close
youtube WeChat


ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И орон нутгийн цагаар 2-р сарын 16-ны өдөр Германы Мюнхен хотод Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзжээ. 

Ван И: Хятад Монгол бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш, сайн түнш юм. Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үндэс суурийг бэхжүүлж, “Бүс ба Зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах тухайд Ши жиньпин дарга, ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ жил Хятад Монгол дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, найрсаг хамтын ажиллагааны гэрээг үзэглэсний 30 жилий ой, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой давхцан тохиож байна. Хоёр тал энэхүү онцлог жилийн боломжийг ашиглан, төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор амин чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар үргэлжлүүлэн харилцан ойлгон дэмжиж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, олон салбарын солилцоог нягтруулах ёстой. Хятад Монголын харилцааг улс орныхоо дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгаа Монголын талд Хятад улс талархалтай ханддаг бөгөөд Монгол Улстай хөгжлийн стратегиа сайтар уялдуулан холбож, засаглалын туршлагаа идэвхтэй солилцож, хамтын ажиллагааны нөөц боломжийг улам сайн нээж, улмаар стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд хөгжүүлж, хоёр орны хамтын хөгжлийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн гэжээ. 

Батмөнхийн Батцэцэг: Монгол Хятадын найрамдалт харилцааг Монголын тал эрхэмлэж, өндөр дээд зиндааны харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг улам их амжилтад хүргэхэд бэлэн байна гэжээ.