Мюнхений 60 дахь удаагийн Аюулгүй байдлын бага хурал болов
2024-02-17 15:48:13
Share
Share this with Close
youtube WeChat

Гурван өдрийн турш үргэлжлэх Мюнхений аюулгүй байдлын 60 дахь бага хурал 2-р сарын16-ны өдөр Германы өмнөд хэсгийн Мюнхен хотод эхэлж, Украины хямрал, Палестин-Израилын мөргөлдөөн зэрэг дэлхийн аюулгүй байдлын олон сорилтыг авч хэлэлцэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нээлтийн ёслол дээр үг хэлж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, орчин үеийн дэлхийн дэг журмыг тогтоохыг уриалав. 

Тэрээр хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц цөмийн зэвсгийн аюул, цаг уурын хямрал, хиймэл оюун ухааны эрсдэл зэрэг олон сорилттой тулгарч, олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн 75 жилд байгаагүй их хуваагдалд орлоо. Глобал засаглалын өнөөгийн хэлбэр нь хуваагдлыг гүнзгийрүүлж, сэтгэл ханамжгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг яаралтай, эв нэгдлийн шинэ мэдрэмжээр шударга ёсонд суурилсан шийдлүүдийг эрэлхийлж, "хүн бүрд ашигтай дэлхийн дэг журмыг" тогтоох хэрэгтэй гэжээ.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дарга Кристоф Хойсген хэлсэн үгэндээ, Мюнхений Аюулгүйн бага хурал яриа хэлэлцээгээр энх тайвныг дэмжих платформ болж, хуралд оролцогчид бүс нутгийн мөргөлдөөн, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэг зөвшилцлөөр гутранги байдалд ороод буй өнөөгийн дэлхий ертөнцөд илүү жаахан хүсэл найдвар олгохыг хүсэн найдаж байна гэжээ.