Дональд Трампт 355 сая ам.долларын торгууль ногдуулжээ
2024-02-17 16:10:24
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттений нэгэн шүүх 2-р сарын 16-ны өдөр ерөнхийлөгч асан Дональд Трампын санхүүгийн залилангийн хэргийг хянан шийдвэрлэсний дүнд Дональд Трамп буруутай нь тогтоогдож, 355 сая ам.долларын торгууль жич бусад торгууль ногдуулжээ.

Дональд Трамп болон бусад шүүгдэгчдийг прокуророос 2011-2021 оны хооронд санхүүгийн мэдээлэл нь 2.2 тэрбум ам.долларын зөрүүтэй залилангийн хэрэгт буруутгажээ. 16-ны өдөр гаргасан шийдвэрт Дональд Трамп болон бусад шүүгдэгчид илүү их мөнгө зээлж, бага хүүтэй санхүүжилт босгохын тулд нягтлан бодогчдод санхүүгийн хуурамч мэдээлэл өгсөн нь залилан мэхэлсэн хэрэг хэмээн мэдэгдэв. Шүүхийн шийдвэрээр Дональд Трампт өндөр торгууль ногдуулахаас гадна түүнийг болон холбогдох есөн байгууллага, компанид Нью-Йорк муж улсад бүртгэлтэй санхүүгийн байгууллагуудаас зээл авах хүсэлт гаргахыг гурван жилийн хугацаатайгаар хориглож, Дональд Трампыг Нью-Йорк муж улсад удирдах албан тушаалтнаар ажиллахыг хоригложээ. Мөн түүний хоёр хүүд тус бүр дөрвөн сая ам.долларын торгууль ногдуулж, Нью-Йорк муж улсын компаниудад ажиллах эрхийг хоёр жилээр хасжээ.

Шүүхийн шийдвэрийг зарласны дараа давж заалдахаа Дональд Трамп мэдэгдлээ.