НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 чуулганы дарга Деннис Фрэнсистэй хийсэн ярилцлага
2024-02-17 15:33:39
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы Ерөнхийлөгч Деннис Фрэнсис саяхан Бээжинд ХТРТ-ийн "Лидерүүдийн яриа" нэвтрүүлэгт ярилцлага өгчээ.

Энэ жил хаврын баярыг НҮБ-ын баяр дурсгалын жагсаалтад албан ёсоор оруулсан бол тэрбээр энэхүү уламжлалт баярыг тохиолдуулж Хятадын ард түмэнд ерөөл зөгнөлөө дэвшүүлжээ. Хятад улсад айлчилж, хурдны галт тэргээр зорчиж, хөдөө орон нутгаар явахдаа Хятадын ард түмний нөр их хөдөлмөрийг мэдэрсэн тухайгаа тэрбээр хэллээ. 

Түүнчлэн Газад гал зогсоохыг дахин уриалж, тэндэх ард түмэнд хүмүүнлэгийн тусламж яаралтай хэрэгтэй байгаа, мөн эмх замбараагүй байдал үүсээд буй өнөө үед энх тайвангүйгээр тогтвортой хөгжилд хүрч чадахгүй гэдгийг Деннис Фрэнсис дахин онцоллоо.