ХКН-ын Төв хорооны төлөөлөгчид ОХУ-д айлчлав
2024-02-17 15:44:40
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаогоор ахлуулсан төлөөлөгчид 2-р сарын 16-нд ОХУ-д айлчилж, "Шинэ колониализмыг хамтдаа эсэргүүцье" олон улсын улс төрийн намуудын форумыг үүсгэн байгуулах бага хуралд оролцжээ.

Бага хурлын нээлтэд илтгэл тавихдаа Лю Жяньчао “Өнөөгийн дэлхий ертөнцөд колоничлол арга хэлбэрээ сольж өөрчлөн нийт улс түмэнд гашуун гай тарьж байна. Тиймд улс орнуудын хөгжлийн эрх ашиг, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хүмүүнлэг соёлын солилцоог ахиулж, глобал засаглалын тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, улмаар хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах хэрэгтэй” гэв.