Замын хөдөлгөөн оргил үедээ оров
2024-02-17 16:22:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Замын хөдөлгөөний удирдлагын газрын хоёрдугаар сарын 16-нд мэдээлснээр, цагаан сарын шинийн 7-ны өдөр нутаг буцаж шинэлсэн хүмүүсийн ажиллаж амьдардаг газартаа эргэх оргил үе эхэлжээ. Тухайлбал 16-ны өдрийн 19:00 цагийн байдлаар Хятад улс даяар замын хөдөлгөөн ерөнхийдөө аюулгүй тогтвортой явагдсан бол зарим хотын чиглэлд тээврийн хэрэгслийн тоо ихээр нэмэгджээ. Замын хөдөлгөөний хурд ерөнхийдөө удааширсан ч удаан цагаар их цар хүрээтэй түгжрэл үүссэнгүй.

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Замын хөдөлгөөний удирдлагын газрын хяналтад байгаа хурдны 73 замын гол болох 700 гарцын урсгалаас харахад замын хөдөлгөөний урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5%-иар нэмэгджээ. Улсын болон муж хотуудын хэмжээний 53 замд замын хөдөлгөөний урсгал өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.1%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл шинийн найман нь цагаан сарын амралтын сүүлчийн өдөр тул үндэсний хэмжээнд замын хөдөлгөөн үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.