Ван И Антони Блинкентэй уулзав
2024-02-17 15:15:16
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 16-нд Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцохдоо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений хүсэлтээр түүнтэй уулзжээ.

Ван И хэлэхдээ, одоогийн байдлаар хоёр талын хамгийн чухал ажил бол хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдамжийн дагуу "Сан Францискогийн алсын хараа"-г биелүүлэхийн төлөө ажиллаж, Хятад Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах явдал юм гэжээ. 

Дэлхий дээр цорын ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг бөгөөд энэ бол Тайваний асуудлын одоогийн бодит үнэн гэдгийг Ван И онцлов. Тэрбээр Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст тавьсан хууль бус ганц талын хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хохироохгүй байхыг АНУ-д шаарджээ.

Хоёр талаараа бас иргэд, соёлын солилцооны тухайд санал солилцсон бөгөөд Хятадын иргэдийг үндэслэлгүй ялгаварлан байцаахаа больж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай ажил илүү хийхийг Ван И АНУ-д дахин уриалав. Түүнчлэн тэд дараагийн шатанд хоёр орны бүх түвшний солилцооны талаар ярилцаж, Украины хямрал, Палестин-Израилын мөргөлдөөн, Солонгосын хойгийн асуудал зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцжээ.