13 сая 517 мянган хүн хилээр гарч оржээ
2024-02-18 15:21:17
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сар, хаврын баяраар давхацсан тоогоор 13 сая 517 мянган дотоод, гадаад иргэд хилээр нэвтэрсэн байна. Өдөрт дунджаар 1 сая 690 мянган хүн зорчсон нь өнгөрсөн 2023 оны хаврын баярын үеийн мөн үетэй харьцуулбал 2.8 дахин нэмэгдэж, 2019 оны хаврын баярын 90 хувь хүртэл сэргэжээ. Хоёрдугаар сарын 12-нд зорчигчдын урсгал оргил үедээ хүрч 1 сая 857 мянган хүн хилээр орж гарчээ. Түүнчлэн хилээр хөлөг онгоц, галт тэрэг, автомашин зэрэг 459 мянган тээврийн хэрэгсэл орж гарав. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.6 дахин нэмэгдсэн тоо юм гэж Хятадын Цагаачлалын үндэсний газрын тайланд дурджээ. 

Улсын хэмжээнд усан зам, хуурай зам, агаарын замын боомтын гаалийн бүрдүүлэлт тогтвортой, эмх цэгцтэй байв. Гуандүн, Хонконг, Макаогийн хуурай замын боомт хамгийн их хөл хөдөлгөөнтэй байсан нийт ачааллын 73.1 хувийг эзэлжээ. Онгоцоор зорчигчдын өдрийн дундаж урсгал Шанхайн Пүдүн буудлаар 88 мянга болж 4.9 хувиар, Гуанжөүгийн Байюнь буудлаар 37 мянга болж 6.2 хувиар, Бээжингийн онгоцны буудлаар 34 мянга болж 7.5 хувь нэмэгдсэн байна.