Хятадын байр суурийг Ван И танилцууллаа
2024-02-18 11:13:36
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 17-нд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож, тусгай илтгэл тавьсан бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулжээ. 

Будапештийн санамж бичиг, мөн Орос Украины мөргөлдөөн зэрэг асуудлаар Хятадын байр суурийг Ван И тодорхойлов. Ван И хэлэхдээ, Хятад улс “Будапештийн санамж бичигт” гарын үсэг зураагүй ч засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар уг санамж бичгийг хүлээн зөвшөөрсөн. Хятадын цөмийн бодлого нь цөмийн зэвсэг эзэмшиж буй орнуудын дотроос хамгийн тодорхой, хамгийн дэвшилтэт бодлого хэрэгжүүлж байна. Бид цөмийн зэвсгийг юун түрүүнд ашиглахгүй, цөмийн зэвсэггүй улс орнуудад цөмийн зэвсэг ашиглахгүй гэсэн бодлогыг баримталж ирсэн, мэдээж үүнд Украиныг багтааж байна. Украины хямрал эхэлсний дараа Ши Жиньпин дарга цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй, цөмийн дайн хийж болохгүй. Талууд хамтдаа цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэж уриалсан. Хятад улс амлалтаа биелүүлж, олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлж ирэв.

Ван И онцлохдоо, Хятад улс Украины хямралыг үүсгэгч тал биш. Гэхдээ бид зүгээр харж суугаагүй. Улмаар энэ нөхцөл байдлыг ашиглан ашиг хонжоо олоогүй. Ши Жиньпин дарга хэлэхдээ, улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, мөн улс орнуудын анхаарал хандуулж буй асуудлыг чухалчлан үзэж, хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх оролдлогыг дэмжих ёстой гэж хэлсэн. Хятад улс дээрх байр суурийг чанд мөрдөж байна. Энхийн хэлэлцээг ахиулж, энх тайвныг сэргээхэд Хятад улс бодитой үүрэг гүйцэтгэж ирсэн гэжээ.