Израилийн цэргийн ажиллагааг буруушааж, гал зогсоохыг уриалав
2024-02-18 16:06:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 17-нд Африкийн холбооны 37-р дээд хэмжээний уулзалт Этиопын нийслэл Аддис-Абеба хотод эхлэв. Хуралд оролцогсод Газын зурваст явуулж буй дайралт, давшилтыг буруушааж, Израилийг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалав.

Африкийн холбооны комиссын дарга Факи хэлэхдээ, Газын зурваст явуулж буй Израйлийн цэргийн ажиллагаа олон улсын хүмүүнлэгийн хуулийг уландаа гишгэж байна гэв.

Тус холбоог 2023 онд даргалсан Комор улсын ерөнхийлөгч Азали Ассумани, Өмнөд Африк гомдлоор Олон улсын шүүхэд Израилийг буруутгасан шийдвэр гаргасныг дэмжиж байна гэв.