Ван И: Хятад улс үймээн самуунтай дэлхийг тогтворжуулах хүч байх болно
2024-02-18 09:49:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 17-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцов. Хятадын тусгай хуралдаанд оролцохдоо Ван И, Үймээн самуунтай дэлхийг тогтворжуулах хүчин байх болно сэдвээр үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад улс бусад орнуудтай хамтдаа хожих арга зам эрэлхийлж, олон эрсдэлээс зайлсхийж, эв нэгтэй хамтарч, хүндрэл бэрхшээлийг хамт туулж, дэлхий дахинд тодорхой хүч сэлбэж, хүн төрөлхтний төлөө илүү сайн сайхан ирээдүйг бий болгох болно. Өнгөрсөн жилийг эргэн харвал, дэлхий ертөнц үймээн самуунтай, хүн төрөлхтөн олон сорилттой тулгарлаа. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс хариуцлагатай том орны хувьд тогтвортой байдлыг хадгалж, үймээн самуунтай дэлхийг тогтворжуулахад оруулах үүргээ тууштай хэрэгжүүлэх гол бодлогоо баримтлах болно гэв.

Украины хямрал, Тайвань, Шиньжян, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаар Ван И хариулт өгөв.